Сэлбэ супермаркетын хөргөлтийн систем угсрах ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2023 оны 05 дугаар сарын 18 
    “Номин Холдинг” ХХК нь “TN02227-Сэлбэ супермаркетын хөргөлтийн систем угсрах” ажил гүйцэтгэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 минутаас өмнө Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх эсхүл https://procurement.nomin.mn/new_tenders/  сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно. Үнийн санал  ЦААСАН ХЭЛБЭРЭЭР ирүүлэхдээ:
    1. Үнийн саналыг заавал БИТҮҮМЖИЛЖ нэр, дугаарыг дээр нь гаргацтай бичиж ирүүлэхийг анхаарна уу.
    2. Харин компаний үндсэн чадавхийн бичиг баримтыг жилд 1 удаа ирүүлэх бөгөөд Тендер бүрийн ТШӨХ-д заасан шаардлагаас хамаарч нэмэлтээр материал ирүүлэх боломжтой. Компаний үндсэн чадавхийн бичиг баримтыг нууцлалгүй ирүүлж болно.
    ЦАХИМААР ирүүлэх бол: https://procurement.nomin.mn/slides/15  заавартай танилцана уу. 

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер М.Ганчимэг, Утас: 89881807
    Тендерийн мэргэжилтэн: Д.Алтанчимэг, Утас: 89881813
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:
    Хөргөлтийн инженер: Н.Азбат, Утас: 89886141
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN02227
    Нийтэлсэн огноо 2023-05-18 10:57:19
    Эцсийн хугацаа 2023-06-13 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал хөргөлтийн системийн угсралт суурьлуулалтын ажил
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Сэлбэ супермаркет хөргөлтийн систем угсрах ажил дээр 9ш хөргүүр , ханын босоо шилэн хаалагтай хөлдөөгч 3ш, нойтон махны хөргүүр 2ш, хэвтээ хөлдөөгч 2талдаа шанаатай 1ш, хөлдөөгч болон хөргүүрийн агрегат, цангийн илүүдэл усны шугам холбох 

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээж болно.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай ийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

     Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Хуулийн этгээд байх
    2. Хөргөгч, хөлдөөгч угсарч байсан дор хаяж 2 жилийн туршлагатай байх. Ижил төстэй ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах  /ТШӨХ үзэх/
    3. Хөргөлтийн инженер, Техникч, Засварчин нь Үндсэн ажилтан байхба ажилтнуудын Диплом, үнэмлэхний хуулбар хавсаргах  /ТШӨХ үзэх/
    4. Хөргөгч хөлдөөгч угсрах зориулалтын тоног төхөөрөмжийн мэдээлэл, үзүүлэлтийн жагсаалт хавсаргах
    5. Угсралтын ажлын график хавсаргах
    6. Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
    7. Гэрээт ажлыг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 10 хоногт багтааж гүйцэтгэх
    8. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна; Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал; Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    9. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа: 12 сар
    10. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
    11. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    12. Галын аюулгүй байдал хангаж ажиллах 
    13. Ажил хийж байгаа орчиноо эмх цэгцтэй байлгах.
    14. Батлагдсан зураг төсвийн дагуу  ажил гүйцэтгэнэ
    15. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.

    Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /

    1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
    3. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)



  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ нэгдсэн агуулахын 1-р өргөтгөл болон 2-2-р өргөтгөлийн ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02375 2023-12-07 06:54:34 2023-12-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    22 хөргөлттэй агуулах дээврийн парпед төмөр хийх, дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02321 2023-09-28 09:18:15 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан шинэ агуулахын барилгын дотор халаалт ба узелийн дулаан механикын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02319 2023-09-27 05:41:26 2023-10-05 02:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Чихрийн савалгааны цехийн дээврийн засвар, хөргөлттэй өрөөний дээврийн ус зайлуулах хоолой солих
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02292 2023-08-09 04:38:41 2023-08-24 04:00:00
    Төлөв: Хаасан