Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2023 оны 08 дугаар сарын 22 
    “Номин Холдинг” ХХК нь “TN02297- Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбай, тохижилтын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12:00 минутаас өмнө https://procurement.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ.  
    Цахимаар тендерт материал илгээх заавар: https://procurement.nomin.mn/slides/15  

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:
    Ерөнхий инженер: Ч.Мөнх-Эрдэнэ, Утас:89881998     
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN02297
    Нийтэлсэн огноо 2023-08-25 03:06:36
    Эцсийн хугацаа 2023-09-05 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Зам талбайн ажил
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Дархан-Уул аймагт баригдаж буй Худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
    1.Анхааруулга:

    1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    2. Үнийн саналыгhttps //procurement.nomin.mn/new_tenders/  цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.  
    3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% гурван жилийн хугацаатай ийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

     

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Хуулийн этгээд байх
    2. Зам тээврийн яамны 2.8.2.1заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
    3. Сүүлийн 3 жилд ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, хүлээн авсан улсын комиссын акт, чанартай сайн хийж гүйцэтгэсэн талаарх захиалагч байгууллагын тодорхойлолтыг тус тус ирүүлнэ. /шаардлагатай тохиолдолд тендерийн хорооны гишүүд гүйцэтгэсэн ажилтай танилцах/
    4. Үндсэн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана. /Ерөнхий инженер -1 (Авто замын мэргэшсэн зэрэгтэй инженер байх, ажлын туршлага 8 жил), Авто замын инженер-1 (ажлын туршлага 5 жил), Геодезийн инженер-1, Материалын инженер -1, ХАБЭА ажилтантай байх/. Ажилчдын албан тушаал, овог нэр тусгагдсан сүүлийн 3 сарын тайлан ирүүлэх
    5. Гэрээт ажлыгхуанлийн 30  хоногт багтааж гүйцэтгэх
    6. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
    7. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    8. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:

    Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгалАжилчдын гэнэтийн ослын даатгал

    1. Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх
    2. Ажлын гэрээний үнийн дүнд бартер тооцуулах нь давуу тал болно /Бартерын бараа бүтээгдэхүүнийг тохиролцоно/
    3. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү
    4. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
    5. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
    6. Гэрээний ерөнхий нөхцөл:Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
    7. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.

     

     

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан