ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1.Анхааруулга: - Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыгhttps //procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) - Хуулийн этгээд байх
- Дотор заслын ажил гүйцэтгэсэн 3-аас доошгүй жилийнтуршлагатай байх
- Үндсэн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбархавсаргана. /Заслын ажилчин- 4 байх/. Ажилчдын албан тушаал, овог нэр тусгагдсан сүүлийн 3 сарын тайлан ирүүлэх
- Гэрээт ажлыгхуанлийн 10 хоногт багтааж гүйцэтгэх
- Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
- Заслын ажил гүйцэтгэх орчин хасах температуртай тул нэмэх градустай болтол халаах хэрэгслээр халааж ажил гүйцэтгэх
- Дээвэр дээр ажиллахдаа дээврийг цоолж, урахгүй байх дээр анхаарах
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
- Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:
Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгал Ажилчдын гэнэтийн ослын даатгал - Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх
- ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
- ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
- Гэрээний ерөнхий нөхцөл:Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
- Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|